БНХАУ-д эрэлт өсөх хүлээлт нэмэгдэж, төмрийн хүдрийн үнэ энэ долоо хоногт 10 гаруй хувиар өслөө. Энэ нь 2022 оны дунд үеэс хойших хамгийн сайн үзүүлэлт болов. Сингапурын Түүхий эдийн биржид төмрийн хүдрийн үнэ тонн нь 108 орчим ам.долларт хэлбэлзэж байна.
“Goldman Sachs” зэрэг томоохон банкнууд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө ахиулав. Үүнд тус улсын үйлдвэрлэл эрчимжиж, экспорт нь өсөх төлөвтэй байгаа нь голлон нөлөөлжээ. Төмрийн хүдрийн үнэ оны эхний улиралд тонн нь 100 ам.доллароос буураад байсан бол сүүлийн байдлаар ийнхүү эрчимтэй сэргэж байна.