Ханги-Мандал боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, Монгол, Хятад хоёр орны иргэд, тээврийн хэрэгслийн харилцааг эрчимжүүлэх, боомтын нээлтийн түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай жижиг оврын тээврийн хэрэгслээр хил нэвтрэх боломжтой боллоо. ГЕГ-ын харьяа Ханги дахь гаалийн газар, Бугат хотын гааль болон Бугат хотын хилийн шалган нэвтрүүлэх байгууллага болон бусад холбогдох нэгжүүд харилцаа холбоогоо бэхжүүлж, гаалийн бүрдүүлэлтийн үйл явцыг хурдасгаж хилийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.