МҮХАҮТ, Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцуулсан ба хэлэлцүүлгийн үеэр эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх чухал асуудлууд хөндөгдсөн.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт төрөөс хувийн хэвшилд баталгаа гаргах эрх зүйн орчныг бий болгох талаар саналаа илэрхийллээ.