Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ. Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) 2024 оны нэгдүгээр улиралд 167.5 болж, өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар нэмэгдлээ.
Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсөхөд богино хугацаагаар байр, сууцаар хангах үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 15.5 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн. Түүнчлэн зочид буудлын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйлдвэрлэгчийн үнэ нийслэлд 15.5 хувь, аймагт 14.8 хувиар өссөн байна.
Нийтийн хоолны салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 3.0 хувиар өслөө. Нийтийн хоолны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) 2024 оны нэгдүгээр улиралд 120.8 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 3.0 хувь, өмнөх улирлаас 0.3 хувиар тус тус нэмэгдсэн. Дээрх өсөлтөд аймгийн нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч ААН-ийн үйлдвэрлэгчийн үнэ 6.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.