Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний 2024 оны дөрөвдүгээр сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг хүргэж байна. Цайр тонн нь 2461.88, зэс 8675.11, цагаан тугалга 27430.88, хөнгөн цагаан 2222 ам.долларын ханшаар экспортлогдох юм. Монголбанкны мэдээллээс харахад алт грамм нь 233 477.98, мөнгө 2426.91 төгрөгийн ханштай байна. Жонш төрлөөсөө хамаараад тонн нь 322-415 ам.доллараар үнэлэгдэж буй. Харин төмрийн хүдэр тонн нь 79.85, төмрийн баяжмал 94.79 ам.доллар бол нүүрс төрлөөсөө хамаараад 41-191 ам.доллараар экспортлогдоно.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоол, 2019 оны 465 дугаар тогтоол, 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг ийнхүү олон нийтэд мэдээлдэг байна.