Улсын хэмжээнд нийт эх малын 77.5 хувь буюу 23.2 сая нь энэ жил төллөх аж. Үүнээс одоогоор 15.7 хувь нь төллөж, 3.6 сая төл хүлээн авсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Нийт төлийн 93.4 хувь буюу 3.4 сая нь эсэн мэнд бойжиж, бусад нь хорогдсон байна. Баруун бүсэд нийт эх малын 29.1 хувь төллөөд буй нь одоогоор хамгийн дээд үзүүлэлт аж. Зүүн, хангайн, төвийн бүсэд эх малын 0.7-19.3 хувь нь төллөсөн гэнэ. Манай улсад энэ жил төллөх ингэ 81 мянга, гүү 1.3, үнээ 1.6, ямаа 8.7, хонь 11.3 сая бий гэсэн тооцоог дээрх яамнаас гаргажээ.
Бэлтгэсэн М.Оч