2024 оны эхний улиралд импортоор нийт 2414.3 сая ам.долларын бараа, түүхий эд оруулж иржээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 474.6 сая ам.доллараар буюу 24.5 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Импортоор нийлүүлэгдсэн барааны 97.2 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.3 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.8 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.2 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.4 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж, эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 469.9 сая ам.долларт хүрэв. 557.1 сая ам.долларын үнэ бүхий нефть худалдан авчээ. Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 247.6 сая ам.доллар буюу 36.0 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 532.7 сая ам.доллар буюу 22.1 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 162.7 сая ам.доллар буюу 6.7 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 125.3 сая ам. доллар буюу 5.2 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.4 хувь ногдож байна.
Манай улс дэлхийн 129 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 35.5 хувь; ОХУ-д 28.2 хувь; Япон-д 11.6 хувь; БНСУ-д 4.0 хувь; АНУ-д 3.3 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 82.5 хувийг эзэлж байна.