“Рио Тинто”-гоос Б.Болдыг группийн арилжаа, бизнес хөгжлийн үйл ажиллагааг удирдуулахаар томиллоо. Энэхүү албанд тушаалд байсан Альф Барриос тэтгэвэртээ сууж, Б.Болд албан тушаалыг нь үргэлжлүүлэх юм. Альф Барриос наймдугаар сарын эцэс хүртэл Худалдааны ерөнхий захирлаар, дараа нь Хятад, Япон, Солонгос улсыг хариуцсан дарга, Гүйцэтгэх хорооны гишүүнээр 2024 оны эцсээр тэтгэвэрт гарах хүртлээ ажиллана. Өдгөө “Рио Тинто” группийн Зэсийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Болд ирэх есдүгээр сарын 1-нээс Сингапур руу нүүж, Арилжааны ерөнхий захирлын албан тушаалын ажилдаа орно. Харин түүний Зэсийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг тухай үед нь зарлах юм.
“Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм хэлэхдээ "Б.Болд нь манай арилжааны болон бизнесийн хөгжлийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, ирээдүйд илүү хүчирхэг “Рио Тинто”-г бий болгох, сахилга баттай өсөх стратегийг хэрэгжүүлэхэд хөтлөнө. Тэрбээр бизнесийн хөгжлийн хүчирхэг мэдлэгийг эзэмшсэн. Түүний манлайлал нь үнэ цэнэ, өсөлтийг хэрхэн бий болгохыг харахыг тэсэн ядан хүлээж байна. Мөн “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх хорооны гишүүнээр 10 жил ажилласан Алфд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Альф “Рио Тинто”-гийн бизнесийн хэд хэдэн чиглэлийг стратегийн хувьд өөрчлөн, манай хөнгөн цагааны бизнесийг долоон жил удирдаж, Хятад, Япон, Солонгос улсыг хариуцсан дарга, худалдааны чиглэлээр гурван жил гаруй ажиллахдаа аюулгүй байдал, үйл ажиллагаа болон санхүүгийн гүйцэтгэлд мэдэгдэхүйц ахиц гарсан" хэмээн онцолжээ.
"Рио Тинто" группийн Арилжаа, бизнес хөгжлийн захирлаар томилогдсон Б.Болд "Рио Тинтод шаардлагатай инноваци, өсөлтөөр дамжуулан хувьцаа эзэмшигчид, үйлчлүүлэгчид, түншүүддээ үнэ цэнийг хүргэх асар их боломж буй энэ үед би шинэ үүрэгт ажлаа хүлээж авсандаа баяртай байна. Хамтдаа амбицтай байснаар бид хамтын үнэ цэнийг бий болгох шинэ, илүү сайн арга замыг олж чадна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Альф Барриос "Рио Тинто-д арав гаруй жил ийм халамжтай, авъяаслаг, тууштай хамт олонтой хамтран ажилласан нь үнэхээр аз завшаан байлаа. аюулгүй байдал, гүйцэтгэлийг сайжруулах, үнэ цэнийг хамтдаа нээх зорилгоор гадны оролцогч талуудтай хамтран ажиллаж ирсэн. Би Риог дэлхийн хэрэгцээг хангах илүү сайн арга замыг олоход чухал үүрэг гүйцэтгэсээр байхыг тэсэн ядан хүлээж байна” гэлээ.
Б.Болд нь 2013 онд “Рио Тинто”-д ажилд орсон бөгөөд 2016 оны арванхоёрдугаар сараас хойш Гүйцэтгэх хорооны гишүүнээр ажиллаж байна. Рио Тинтод ажиллах хугацаандаа бүтээгдэхүүний бүлэг болон арилжааны багуудад олон төрлийн удирдах албан тушаал хашиж байсан. Тэрбээр 2021 оны хоёрдугаар сард Зэсийн Гүйцэтгэх захирлаар томилогджээ. Тус албан тушаалд томилогдохын өмнө Energy & Minerals бүтээгдэхүүний бүлгийг удирдаж байжээ.
Харин Альф 2021 онд Хятад, Япон, Солонгос улсыг хариуцсан Арилжааны захирал, ТУЗ-ийн даргаар томилогдсон. Тэрбээр 2014 оноос “Рио Тинто” компанид Хөнгөн цагааны гүйцэтгэх захирлаар ажиллажээ. Улмаар нөөцийн салбарт үйл ажиллагаа, маркетинг, худалдаа, бизнесийн хөгжлийн чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай.
Эх сурвалж: Рио Тинто