"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК /Эрдэнэ Ресурс/ 2023 оны 12 сарын 31-нд дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа Монгол хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Дээрх хугацаанд $522,043 цэвэр орлоготой ажилласан бол 2022 оны 12 сарын 31-ний өдрөөр $5,986,237 алдагдал үүрч байв. Капиталжуулсан зардал оролцуулсан хайгуул болон үнэлгээний ѳртѳг нь $847,010 байсан нь 2022 оны мөн үеийн капиталжуулсан зардал оролцуулсан $3,798,676-тай харьцуулахад буурсан үзүүлэлт юм.
Капиталжуулсан зардал оролцуулсан хайгуул болон үнэлгээний ѳртѳг нь $7,452,691 байсан нь 2022 оны мөн үеийн $11,770,631-тай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байв. Энэ нь өнгөрсөн онд өрөмдлөгийн ажлууд багасаж, Баянхөндий алтны төслийн бэлтгэл ажлын хүрээнд инженер болон зураг төслийн ажлын зардал буурсантай холбоотой. Харин компанийн ерөнхий ба захиргааны зардал нь $3,137,736 байсан нь 2022 оны мөн үеийн $2,218,984 -тай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байв.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли “Өнгөрсөн арван хоёр сарын хугацаанд Эрдэнэ Ресурс нь Монголиан Майнинг Корпорэйшнтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, Баянхөндий алтны төслийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлж, Хөндий Эрдсийн Дүүргийн хөгжүүлэлтийг ахиулсан. Баянхөндий алтны уурхай нь дэлхийд илээр олборлох боломжтой хамгийн өндөр агуулга бүхий төслүүдийн нэг. Олборлолтын оргил үедээ Монгол Улсын хамгийн том алт олборлогч болно. Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлуудыг эцэслэн, төслийн санхүүжилтийг баталсан бөгөөд тоног төхөөрөмжүүдийн захиалгууд хийгдэж эхнээсээ төслийн талбайд хүлээн авч байна. Бүтээн байгуулалт эрчимжсэнээр төсөл хуваарийн дагуу 2025 оны хоёрдугаар улиралд анхны бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн” хэмээн ярилаа.
2024 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр “Монголиан Майнинг Корпорэйшн” (“MMC”)-тэй байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээг эцэслэжээ. Баянхөндий төслийг эзэмшдэг тус төслийн 50 хувийг эзэмших нөхцөлөөр ММС нь 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. “Эрдэнэ Ресурс” нь дээрх төслийн 50 хувийг эзэмшихээс гадна Хөндий Эрдсийн Дүүргийн олборлолтоос 5 хувийн борлуулалтын орлогын төлбөр авах нөхцөлтэй. Мөн Зуун Мод молибден-зэсийн ордыг 100 хувь эзэмшсэн хэвээр байх юм. Баянхөндий төслийн санхүүжилтийг стратегийн түнш ММС-ээс татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.