"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ногдол ашиг хуваарилах гүйлгээ өнөөдрөөс эхлэн хийгдэнэ. 1072 ширхэг хувьцаатай иргэн 256 мянган төгрөгийн ногдол ашиг авах бол түүнээс бага хувьцаатай иргэн өөрийн хувьцаагаа 239 төгрөгөөр үржүүлэхэд таны ногдол ашгийн дүн гарах юм.
1072ш хувьцаатай бол 256,656 төгрөг
1063ш хувьцаатай бол 254,482 төгрөг
772ш хувьцаатай бол 184,816 төгрөг
750ш хувьцаатай бол 179,550 төгрөг
536ш хувьцаатай бол 128,318 төгрөг таны дансанд орно.
Ногдол ашгийн эхний гүйлгээ үнэт цаасны компани дээрх бүртгэлтэй банкны дансны мэдээллийн дагуу шилжих юм. Хэрэв үнэт цаасны дансгүй бол төрийн сангийн мэдээллийн дагуу гүйлгээ хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн ногдол ашиг хүүхдийн мөнгө авдаг данс, харин насанд хүрсэн иргэний ногдол ашиг e-barimt-д бүртгэлтэй банкны данс руу нь орно.
Хэрэв та төрийн санд бүртгэлтэй ямар нэгэн мэдээлэлгүй бол үнэт цаасны данс нээлгэн ногдол ашиг авах боломжтой. 1072 Хувьцаа эзэмшигчийн дансны мэдээлэл баталгаажаагүй тохиолдолд ногдол ашиг хуваарилах гүйлгээ хийгдэхгүй аж.