Монголбанк 2024 оны гуравдугаар сард 1116 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 3.4 тонн үнэт металл худалдан аваад байна. Тодруулбал, оны эхнээс өссөн дүнгээр Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 287.7 кг үнэт металл худалдан авчээ. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Өнгөрөгч гуравдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 233 478 төгрөг байв.