Татварын Ерөнхий Газраас Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-аас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээний жагсаалтыг танилцууллаа. НӨАТ ногдох болон татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээг Сангийн яамнаас баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг үндэслэн тодорхойлдог аж.
Дараах бараа НӨАТ-аас чөлөөлөгдөнө:
- Гаалиар татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хувийн хэрэглээний бараа;
- Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа;
- Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл;
- Иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг,
- орон сууцны зориулалтаар ашиглаж буй байр,
- эмчилгээний цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн;
- хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, тоноглол;
- Монголбанкнаас хийлгэсэн мөнгөн тэмдэгт, мөнгөн дэвсгэрт;
- борлуулсан алт;
- эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн;
- экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн;
- улс хоорондын шуудангийн илгээмж;
- газрын тостой холбогдсон машин, техник, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл;
- газрын тос;
- чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан гурван сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа,
- банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс гаргасан шаардах эрх;
- үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил;
- мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн;
- ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл;
- инновацын түүхий эд, материал, урвалж бодис;
- импортын мод, бэлдэц, модон материал;
- экспортод гаргасан түүхий, угаасан, самнасан ноолуур, арьс шир;
- соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл;
- Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;
- сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг багтаж байна.
Мөн доорх үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгдөнө:
- банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйлчилгээ;
- даатгалын үйлчилгээ;
- үнэт цаас, хувьцаа гаргах, баталгаа гаргах үйлчилгээ;
- нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн үйлчилгээ;
- орон сууц хөлслүүлэх үйлчилгээ;
- боловсролын үйлчилгээ;
- эрүүл мэндийн үйлчилгээ;
- шашны байгууллагын үйлчилгээ;
- төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ.
- нийтийн тээврийн үйлчилгээ;
- гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ;
- соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ;
- оршуулгын үйлчилгээ.
- мал эмнэлгийн үйлчилгээ.
- нотариатын үйлчилгээ,
- виртуал хөрөнгийн үйлчилгээ орж байна.
Эх сурвалж: Татварын Ерөнхий газар