Монгол Улсад БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны хил дамнасан төмөр замын холболт, эдийн засгийн корридорын төсөл хөтөлбөр хариуцсан хоёр ажлын хэсэг ажиллаж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Шэн Минжуан, БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Дэд бүтцийн хөгжлийн газрын орлогч дарга Хан Баожүнь болон бусад төлөөлөгчдийг төмөр замын холболтын асуудлаар ярилцлаа.
Тодруулбал,
- ”Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан гүүрэн байгууламж, төмөр зам барих Засгийн газар хоорондын хэлэлцээр, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх,
- “Шивээхүрэн-Сэхээ” боомтын хил дамнасан төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг эцэслэн батлах, барилгын ажлыг яаралтай эхлүүлэх,
- “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрт Ханги-Мандал боомтыг нэмж тусгах
- Замын-Үүд - Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах төслийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.
Мөн эдийн засгийн коридорын асуудлаар яриа, хэлэлцээр хийхээр төлөвлөжээ.