Коксжих нүүрс экспортлогч “Монголиан майнинг корпорэйшн” 2023 онд 1.03 тэрбум ам.долларын орлоготой ажилласан тухай санхүү, үйл ажиллагааны тайландаа дурджээ. Энэ нь өмнөх оноос 89.5 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Харин татварын өмнөх цэвэр ашиг нь 509 сая ам.доллар хүрч 280.4 хувиар, татварын дараах ашиг нь 304 гаруй хувиар нэмэгджээ.
Өнгөрсөн онд “Монголиан майнинг корпорэйшн” 14.6 сая тонн нүүрс олборлосноос 12.1 сая тонныг Ухаа худгийн уурхайгаас, үлдсэнийг нь Баруун наран уурхайгаас олборлосон аж.