БНХАУ-ын газрын тос, байгалийн хийн олборлолтоор тэргүүлэгч “PetroChina” компанийн цэвэр ашиг түүхэн дээд түвшинд хүрлээ. Зах зээлд газрын тосны үнэ буурч байгаа ч байгалийн хийн эрэлт өндөр байсан нь тус компанийн ашиг өсөхөд томоохон түлхэц болсон байна.
Өнгөрсөн онд “PetroChina”-ийн цэвэр ашиг 22 тэрбум ам.доллар буюу 161 тэрбум юань болж өсжээ. 2022 онд тус компани 149 тэрбум юанийн цэвэр ашигтай ажилласан.
Зорчих хөдөлгөөн болон үйлдвэрүүдийн үйл ажиллагаа эргэн сэргэж түлшний эрэлт өсөх нэг шалтгаан болжээ. 2023 онд байгалийн хийн хэрэглээ 7.6 хувиар өсөөд байсан юм.
Эх сурвалж: Bloomberg