Далайд гарцгүй орнуудын худалдааны тээврийг хөнгөвчилсөн олон улсын зохицуулалт болох НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг, нийгмийн комиссоос (UN-ESCAP) гишүүн орнуудын хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 онд баталсан байдаг. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс Замын-Үүд, Улаанбаатар хот, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн 8 байршилд хуурай боомт хөгжүүлэхээр тодорхойлж, худалдаа бараа эргэлтийн гол зангилаа болох Замын-Үүдээс уг ажлыг эхлүүлэхээр шийдвэрлээд байна.
ХУУРАЙ БООМТ БАЙГУУЛАХ АЧ ХОЛБОГДОЛ:
-Тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгана.
-Тээвэрлэлтийн зардал, хугацааг багасгана.
- Импортын барааны өртгийг бууруулна
-Тээвэрлэлтийн шинэ боломжийг нээнэ
- Чөлөөт бүсийг хөгжүүлнэ
- Эдийн засгийг төрөлжүүлж, аж үйлдвэрийг хөгжүүлнэ
-Байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдлыг бууруулна.
-Цахим худалдааг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ
-Бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулна