Монгол улсын Засгийн газраас баримталж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн зургаан зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд:
- Боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмж /715.3 тэрбум төгрөг/
- Хөгжлийн таван тойрог авто зам төслүүд /5.4 их наяд төгрөг/
- Агаарын тээврийн хөрөнгө оруулалтад /27.3 тэрбум төгрөг/
- Боомтын төмөр замын хөрөнгө оруулалтын концесс, ТХХТ-ээр хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газар 2023 онд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг найман боомтын үйл ажиллагааг өргөжүүлжээ. Ингэснээр дээрх боомтуудын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортын хэмжээ хоёр дахин өсөөд байна.