Манай улсад өнгөрсөн онд түүхэндээ хамгийн олон буюу 651 мянга гаруй жуулчин ирсэн. Тэгвэл үүний 153 мянга буюу 23 хувь нь “Говь” ХК-ийн дэлгүүрт зочилж, ноолууран бүтээгдэхүүн худалдан авчээ. Тус компанид орлого оруулсан гадаад үйлчлүүлэгчдийн 75 хувь нь солонгос, 10 нь хятад, дөрөв нь япон, оросууд байжээ.
Үүнээс гадна “Эвсэг”, “Дархан нэхий” зэрэг үндэсний үйлдвэрлэгч компанийн бүтээгдэхүүнийг сонирхох, худалдан авах сонирхолтой жуулчны тоо нэмэгдэж байгааг хөтөч, тайлбарлагч нар дурдав. Энэ нь тур операторууд аяллын маршрут, хөтөлбөртөө үндэсний үйлдвэрлэгчдийг багтаах болсонтой, нөгөөтээгүүр, томоохон компаниуд урамшуулал олгох зэргээр аялал жуулчлалынхантай хамтран ажиллаж эхэлсэнтэй холбоотой гэнэ.
Бэлтгэсэн Н.Мишээл