Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл”-ийн төсөл боловсруулж буйтай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулна. Эдийн засаг, төсөв болон холбогдох асуудлаар судалгаа шинжилгээ хийдэг, төсвийн төлөвлөлтөд хувь нэмэр, санал санаачилгаа хүргэх сонирхолтой иргэд, олон нийт тус хэлэлцүүлэгт оролцох боломжтой.
Төсвийн тухай хуулийн 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр орсон Төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах тухай заалтын хүрээнд дээрх хэлэлцүүлэг зохион байгуулагдах гэж байна.