Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.4 (78.4%) их наяд төгрөг болсон. Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгт хүрч, 2.3 (83.1%) их наяд төгрөгөөр тус тус өссөн. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.
Татварын нийт орлого 4.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.3 (88.2%) их наяд төгрөгөөр өсөхөд албан татварын орлого 1.1 (2.4 дахин) их наяд төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 521.4 (2.7 дахин) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 260.5 (43.5%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 106.0 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Татварын нийт орлогын 40 хувийг орлогын албан татвар, 17.6 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 11.5 хувийг нийгмийн даатгалын орлого 4.8 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 4.1 хувийг онцгой албан татварын орлого, 22.0 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлжээ. Орлогын албан татварын 80.4 хувийг ААНОАТ, 19.6 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний хоёр сард 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 994.8 (36.0%) тэрбум төгрөгөөр өсжээ. Зарлага өсөхөд бараа, үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 536.0 (91.8%) тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 425.0 (2.9 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн. Нийт зардалд хөрөнгийн зардлын эзлэх хувь 2024 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 9.3 нэгж хувиар, бараа үйлчилгээний зардал 8.9 нэгж хувиар, хүүгийн зардал 0.1 нэгж хувиартус тус өсөж , харин урсгал шилжүүлгийн эзлэх хувь 18.0 нэгж хувиар,татаас 0.3 нэгж хувиар тус тус буурсан байна.
Харин орон нутгийн төсвийн орлого 2024 оны эхний 2 сард 882.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 469.3 (2.1 дахин) тэрбум төгрөг, нийт зарлага 474.7 тэрбум төгрөгт хүрч, 228.8 (93.0%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө. Орон нутгийн төсөв 407.3 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.