“Газрын тос-2024” эрдэм шинжилгээ, онол, практикийн хурал тавдугаар сарын 17-нд ШУТИС-ын байранд болно. Тус хурлыг ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбараас жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Энэхүү хуралд газрын тос, хийн салбарын байгууллага, эрдэмтэд, судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлдэг аж.
Тодруулбал, уламжлалт болон уламжлалт бус газрын тос, хийн геологи, хайгуул, өрөмдлөг, олборлолт, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, хангамж, эдийн засаг, менежмент, экологи, байгаль хамгааллын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэдэг гадаад болон дотоодын байгууллага, эрдэмтэд, судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүдийн ололт, амжилт, туршлагыг хуваалцах, мэдлэгийг харилцан солилцох, эрдэм шинжилгээний ажлыг идэвхжүүлэх, судалгааны ажлын чанарыг талаар хэлэлцэнэ.
Эрдэм шинжилгээ, онол практикийн хурал Уламжлалт болон уламжлалт бус газрын тос, хийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад болон дотоод, төрийн байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, эрдэмтэн судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүд, доктор, магистрын оюутнууд оролцох юм.