“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй анхны арилжаагаа гуравдугаар сарын 19-нд эхлүүллээ. Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй цахим арилжаанд гурван худалдан авагч оролцож, нэг тонн нүүрсний үнийг 143.7 ам.доллароос эхлэн дуудаж, 160.2 ам.долларт хэлцэл хийлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК он гарсаар 519 сая ам.долларын үнэлгээ бүхий дөрвөн сая тонн нүүрсийг биржээр борлуулав.
Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр биржийн арилжаа хийдэг байсан бол өчигдөр БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг зохион байгууллаа. Ингэснээр экспорт болон тээврийн хувьд шинэ гарц бий болж, нүүрсний экспорт нэмэгдэх юм.