БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний гарц сүүлийн жилүүдэд анх удаа буураад байна. Тодруулбал, 2024 оны эхний хоёр сард тус улсын нүүрсны олборлолт өмнөх оноос 4.2 хувиар буурч, 705 сая тонн боллоо. Энэ нь 2021 оны есдүгээр сараас хойш жилийн дүнгээр анх удаа буурсан үзүүлэлт юм.
Сүүлийн саруудад уурхайн аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж, ослоор амиа алдсан уурхайчдын тоо өссөн нь БНХАУ-ын Засгийн газрын хяналт шалгалт нэмэгдүүлэхийг нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн нүүрсний зарим цэгүүдэд гарц удаашрах шалтгаан болжээ. Нөгөө талдаа нүүрсний гарц буурсан нь нүүрсний эрчим хүчнээс хамааралтай байдал багасаж буйн шинж гэж тайлбарлах шинжээчид бий. БНХАУ дотоодын нүүрсний нийлүүлэлтээ импортоор нөхсөнөөр оны эхний хоёр сард нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудынх нь үйлдвэрлэл 9.7 хувиар өсжээ.
Эх сурвалж: Блүүмберг