Хятадын үндэсний газрын тосны корпорац Тяньжин хотоос 200 км-ийн зайд орших Бохайн тэнгист 104 сая тонн газрын тосны батлагдсан нөөцтэй орд илрүүлснээ зарлалаа. Хөнгөн түүхий тосыг агуулж буй уг орд нь Өмнөд Хятадын тэнгисийн зүүн хэсэгт орших бөгөөд орд газар орчмын усны дундаж гүн нь 500 орчим м, өрөмдсөн цооногийн хамгийн их гүн нь 4831 м ажээ.
CNOOC (Хятадын үндэсний оффшор газрын тосны корпорац)-ын гүйцэтгэх захирал Жоу Синьхуай “Хятад улсын газрын тос, байгалийн хийн нөөцийн болон олборлолтын хэмжээ хэтдээ далайн гүн дэх ийм ордуудын хайгуулын түвшнээс ихээхэн хамаарна” гэдгийг онцолжээ