Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 19, гал түймрийн 20 дуудлага бүртгэгдэв. Алба алба хаагчид 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Түүнчлэн Онцгой байдлын алба хаагчид гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 17 аймгийн 96 суманд ажиллаж 8242 айл өрхөд хүрч, цасанд хаагдаж зорчих боломжгүй болсон хэсэгт 54 743 километр зам гаргасан байна. Мөн 5794 тонн өвс тэжээлийг малчдад хүргэж цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 өрхийг нүүлгэн шилжүүллээ.
Ард олныхоо аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөөх хариуцлагатай албандаа чин сэтгэлээр зүтгэж яваа алба хаагчдадаа баярлалаа.