Монгол Улсад тохиолдоод буй зудны хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Оросын Холбооны Улсаас манай улсад 8500 тонн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор шийдвэрлэсэнээ мэдэгдэв. Уг хүмүүнлэгийн тусламжийг авто тээврээр Алтанбулаг хилийн боомтоор хүргэх юм. Хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваа 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр иржээ.
Буриадын талаас өгсөн мэдээллээр, ОХУ-ын Монгол Улсад үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламж нь 8500 тонн хүчит тэжээл, тээвэрлэх 425 тээврийн машин ачааны тээврийн зардлын хамтаар нийт 166.6 сая рубль буюу 1.85 сая ам.долларын тусламж гэж онцоллоо. Мөн хилээр татваргүйгээр, хялбаршуулсан байдлаар нэвтрүүлэх ажлыг ОХУ-ын Засгийн газар шийдвэрлэсэн байна.
Энэхүү тусламжийг хүргүүлэхийг ОХУ-ын Засгийн газраас Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газарт үүрэг болгосон гэж ОХУ-ын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.