Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөгт хүрчээ. Өмнөх оны мөн үеэс 2.4 их наяд төгрөг буюу 78.4, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгт хүрч, 2.3 их наяд төгрөг буюу 83.1 хувиар тус тус өссөн байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний хоёр сард 3.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.
Татварын нийт орлого оны эхний хоёр сард 4.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.3 (88.2%) их наяд төгрөгөөр өсөхөд:
- Орлогын албан татварын орлого 1.1 (2.4 дахин) их наяд төгрөг
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 521.4 (2.7 дахин) тэрбум төгрөг
- Нэмэгдсэн өртгийн албан татвар 260.5 (43.5%) тэрбум төгрөг
- Онцгой албан татвар 106.0 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.