“NCD” группийн “Гарден сити” хотхоны орон сууцны тааз гуравдугаар сарын 12-нд нурсан. Энэ талаарх тухайн хотхоны оршин суугч цахим хуудастаа нийтэлжээ. Тодруулбал, “Манай тааз хоёрдох удаагаа нурж байна. Бага насны хүүхэд минь унтаж байсан. Хүүхдээ орон дээрээс авалгүй хэдхэн секунд хожимдсон бол 10 килограммын шавар хавтанд дарагдах байлаа. Зарим эд хогшил эвдэрч, хагарсан” гэжээ. Эхний нуралт нь 2020 оны долоодугаар сарын 7-нд болж байсан аж. Тус засвар хийсэн тааз нь дахин нурж,“NCD” группийнхэн засвараа дахин хийж байна. Засвар хийх хугацаандаа энэ хүйтэн цагт хоосон байранд оруулжээ. Одоогоо хохирсон гэр бүл холбогдох албаныханд хандаж гомдол саналаа хүргэсэн байна.
Мөн энэ нь анх удаа тохиолдож буй хэрэг биш бөгөөд 2023 оны долоодугаар сард тааз нурж байсан аж. Бороо цасны ус ханаар нэвчиж, обой хууларч ус алддаг, хэлээд нэмэр байдаггүй гэж оршин суугчид цахим орчинд бичжээ. "Гарден сити" хотхон нь 2019 онд ашиглалтад орсон бөгөөд иргэд СӨХ-д хандахаар барилга барьсан “NCD” группэд ханд гэдэг байна.