Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас гуравдугаар сарын 19-нд “Уршиггүй уул уурхайн салбар” сэдэвт хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын эдийн засаг, экспортын жинг дардаг хамгийн том салбар бол уул уурхайн салбарын үр өгөөж, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, салбарын хөрөнгө оруулалттай холбоотой бэрхшээлүүд, гадаадын уул уурхайн амжилтын кэйсүүд, хууль эрхзүйн орчны өнөөгийн байдлын талаар панел хэлэлцүүлэг зохиож, санал солилцохоор зорьж байна.
Энэхүү панел хэлэлцүүлгийн сэдвийн томьёололын хүрээнд гишүүн байгууллагуудын төлөөлөл, зочин панелистуудын байр суурийг хүргэх, санал, шүүмжийг нээлттэй солилцоно. Панелистаар “Уул уурхай, хүнд үйлдвэрийн” Дэд сайд Б. Уянга, “Монголын Үндэсний Уул Уурхайн Холбоо”-ны Тэргүүн Г.Батцэнгэл болон уул уурхайн компаниудын төлөөлөл оролцоно.