Нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл 86 сая ам.долларын алдагдалтай гарсныг Монголбанкны статистикаас харж болохоор байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 146 сая ам.доллароор нэмэгдсэн дүн юм. Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад урсгал дансны тэнцэл 309.65 сая ам.долларын алдагдалтай гарсан нь нөлөөлжээ. Мөн шууд хөрөнгө оруулалт хэлбэрээр 264 сая ам.долларын гүйлгээ бүртгэгдсэн.
Урсгал дансыг голлох үзүүлэлтүүдээр харахад барааны данс 265.61 сая ам.долларын ашигтай, тээвэр, аяллын данс тус бүр алдагдалтай гарчээ. Худалдааны хувьд бараа эргэлт нэмэгдэж, 2.6 тэрбум ам.доллар давжээ. Үүнд удаан эдэлгээтэй бараа болон нефтийн бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Түүнчлэн санхүүгийн данс 460.36 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 14.4 дахин өсжээ.