Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгах бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн боловсруулжээ. Тэд уг саналаа бизнес орчны 2023 оны судалгааны тайлангийн хамт улс төрийн намуудын удирдлагад гардуулж эхэлсэн аж. Улс төрийн нам, эвслүүд энэ сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө төрийн аудитын байгууллагаар хяналт хийлгүүлэх учиртай. Тиймээс үүнээс нь өмнө бизнес эрхлэгчдийн саналыг дайж, хөтөлбөртөө тусгаасай гэж тэд хүсэж буй юм байна.
Үүний хүрээнд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин ХҮН намын ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг, удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга, Б.Мөнхсоёл нарт дээрх саналыг гардуулан өгчээ. ХҮН намын ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг энэ үеэр “Улсын хөгжилд хувийн хэвшлийн оролцоо . Төр хувийн хэвшлээ дэмжиж, зээлийн хүүг бууруулах, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэн бизнесийн эрх чөлөөг хангахаас гадна тэдний хийж чадах ажлыг өөрсдөд нь шилжүүлэх хэрэгтэй. Манай нам мөрийн хөтөлбөртөө энэ талаар тодорхой саналууд тусгасан. МҮХАҮТ-ын саналаас ч мөн тусгах болно” гэв.