БНХАУ-ын инфляц хоёрдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар өссөнийг тус улсын Үндэсний статистикийн товчооноос мэдээлжээ. Харин БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс тус сард 2.7 хувиар буурснаар 2016 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн уналт боллоо.
Ийнхүү тус улсын инфляцын түвшин өнгөрсөн оны наймдугаар сараас хойш анх удаа өссөн байна. 2024 оны нэгдүгээр сард БНХАУ-ын инфляц 2009 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буураад байсан бол ийнхүү дараа сард нь 0.7 хувийн өсөлтийг харууллаа. Энэхүү өсөлт нь БНХАУ-ын инфляц шинжээчдийн таамаг болох 0.3 хувийн өсөлтөөс давсан байна. БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооноос мэдээлэхдээ баяртай холбоотой эрэлт түр хугацаанд нэмэгдэж, аялал жуулчлал өссөн нь голлон нөлөөлсөн гэлээ.