БНЭУ-ын Уул уурхайн яамны нарийн бичгийн дарга В.Л.Кантха Раотай дэд сайд Б.Уянга уулзжээ. Уулзалтаар БНЭУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүд нь зэсийн баяжмалын импортоос ихээхэн хамааралтайг онцолж, Монгол Улстай Засгийн газар хоорондын түвшинд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тус улс зэс хайлуулах үйлдвэрүүддээ зэсийн баяжмалын тогтвортой нийлүүлэлтийг хангахын тулд Монгол Улстай хамтран ажиллахыг эрмэлзэж байна.
Мөн УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга Дэлхийн банкны олборлох салбарын тэргүүлэгч, эрчим хүч, дэд бүтцийн дэд ерөнхийлөгч майкл стэнлитэй уулзав. Уулзалтаар Дэлхийн банк нүүрс болон цэвэр эрчим хүчний шилжилтийн асуудалд анхаарал хандуулж байгаа ба хөрөнгө оруулалт татахад техникийн туслалцаа үзүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Дэлхийн банкны метан хийн алдагдлыг шийдвэрлэх шинэ нэгж, итгэлцлийн сан нь тогтвортой хөгжил, байгаль орчны асуудалд тууштай хандаж буй юм.