Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн азийн газрын захирал Мухаммед Эсан Ханыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр АХБ болон Монгол Улс хоорондын 2024 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
Үүний дараа Сангийн сайд Б.Жавхлан болон АХБ-ны Зүүн азийн газрын захирал Мухаммед Эсан Хан нар “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн 15 сая ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурав.
Энэхүү төслийн зорилго нь Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргүүд болон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулж, стандарт, чанарын шаардлага хангасан тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлэх юм.