УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар эрдэс баялгийн сайд нарын уулзалтад оролцлоо. Уулзалтаар байгаль орчин, нийгэм, засаглалын хүрээнд салбарынхан дэлхийд нэгдсэн нэг стандарттай байх уу, бүс нутгаар эсвэл улс бүр өөрийн онцлогт нийцсэн тус бүрийн стандарттай байх уу гэдэг асуудлыг хөнджээ. Мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд уул уурхайгаас үзүүлэх нөлөөллийг бууруулах, усыг зүй зохистой ашиглах, эрчим хүчний хэрэглээг хэрхэн бууруулах, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах талаар өөрсдийн туршлага, алсын харааг танилцуулж, санал солилцов.
Түүнчлэн өндөр технологийн эрин зуунд зэс, газрын ховор элементийн хэрэглээ нэмэгдэж, ялангуяа зэсийн нийлүүлэлт эрэлт өсөлтийн хэрэгцээг хэрхэн нөхөх, үйлдвэрлэлд шаардлагатай эрчим хүчний хэрэглээг хангах, технологийн болоод хүний нөөцийн асуудлыг ярилцлаа.