Гадаад валютын албан нөөц хоёрдугаар сарын байдлаар 4.97 тэрбум ам.доллар хүрч, жилийн өмнөхөөс 46.4 хувиар, өмнөх сараас 2.5 хувиар өссөнийг Монголбанкнаас мэдээллээ. Энэ нь 2019 оноос хойш гадаад валютын нөөц дээд түвшиндээ хүрсэн үзүүлэлт юм.
Өнгөрөгч хоёрдугаар сард Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ өмнөх сараас 26.4 хувиар өсөж, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр байна. Экспорт, импортын 97-98 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж буй. Үүнээс гадаад валютын нөөц, төлбөрийн тэнцэл зэрэг нэмэгдэхэд нүүрсний экспорт нэмэгдэж, хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт саарсан зэрэг нь нөлөөлжээ. Гэвч Монгол Улсын экспортын гол нэрийн бараа болох эрдэс бүтээгдэхүүний үнэ буурах эрсдэлийг дагуулж буй нь төлбөрийн тэнцлийн алдагдал тэлэх, гадаад валютын нөөц буурах, төсвийн орлого төлөвлөгөөнөөс дутах зэрэг эдийн засгийн хүндрэлүүдийг үүсгэх магадлалтай.