Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар хөдөө аж ахуйн загвар хоршоо, жимс, жимсгэнийн төрөлжсөн аж ахуй байгуулахад долоон тэрбум төгрөгийн эх үүсвэр олгохоор болсон. Үүний дагуу өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нээс энэ сарын 1 хүртэл 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр төслүүд хүлээн авсныг Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэдээллээ.
Эл системд 118 аж ахуйн нэгж 17.2 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлжээ. Төслүүдийг хэрэгжүүлэх байршлаар нь авч үзвэл Улаанбаатар дахь 20 аж ахуйн нэгж 2.7, 19 аймаг дахь 98 компани 14.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн байна.
Бэлтгэсэн Б.Сонор