Зудын гамшигт өртсөн малчин иргэдэд хүргэх хандивын аянд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагууд мөнгөн болон эд материалын дэмжлэг үзүүлж, нэгдэж байна.
Энэ хүрээнд өчигдөр /2024.02.29/ “Ачит-Ихт” ХХК 100 сая төгрөг, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын хамт олон 625.000 төгрөг хандивласан бол “Бөмбөгөр” худалдааны төвийн түрээслэгчид 3.8 сая төгрөг болон хувцас, эд материалын тусламж үзүүлж, УОК-т хүлээлгэн өглөө.
Малчдад туслах хандивын аян 02 дугаар сарын 20-аас эхэлж, улмаар 29-ний өдрүүдийн байдлаар 33 иргэн, 53 аж ахуйн нэгж, байгууллагаас 1.954.445.987 төгрөгийн мөнгөн хандив, 2 иргэн, 18 аж ахуйн нэгж, байгууллагаас 773.132.900 төгрөгийн бараа, материалын хандив буюу нийт 2.727.578.887 төгрөгийн хандив тусламж Улсын онцгой комисст ирүүлээд байна.