Тяньжин боомтоос хоёрдугаар сарын сарын 1-29-ны хооронд Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 50 галт тэрэг гарчээ. Тус төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 2950 орчим чингэлэг үлдсэн аж.
Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 8-11 хоногт тээвэрлэгдэж, ирсэн чингэлгүүд дунджаар 70-85 хонож гарч байгаа юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1247 чингэлэг байгаагаас ачаатай 687, хоосон 560 чингэлэг байна.