Хаваржилт хүндэрсэн 17 аймагт Зэвсэгт хүчний 26 нэгтгэл, ангийн алба хаагчид туулах чадвар сайтай нэгж техниктэйгээр малчдад өвс тэжээл хүргэх, орон нутгийн зам давааг нээх үүргийг хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тасралтгүй гүйцэтгэж байгаа билээ.
Тэгвэл Засгийн газрын шийдвэрийн дагуу одоо ажиллаж байгаа бүрэлдэхүүнээс гадна гамшиг ослын хор уршгийг арилгах, малчдад дэмжлэг үзүүлэх зорилготой Зэвсэгт хүчний 11 нэгтгэл, ангийн 200 гаруй цэргийн алба хаагч Дорнод, Төв, Сүхбаатар аймгийн 15 суманд үүрэг гүйцэтгэхээр болсон юм. Тэгвэл нэгтгэл, ангийн алба хаагчид аймаг, орон нутаг руу хөдөлгөөн үйлдэж, малчдын хотонд очиж, гамшиг ослын хор уршгийг арилгахад чиглэсэн тусламж дэмжлэгээ үзүүлээд эхэллээ.