Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид Зил-131 автомашинтайгаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1, 2 дугаар багийн нийт 49 өрхөд тусламжийн тэжээлийг хүргэн өгч 15 хот айл руу зам гаргалаа. Мөн сумын хүн эмнэлэг, багийн эмчтэй хамтран ажиллаж дуудлагаар иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүллээ.