2023 оны зургадугаар сард хоёр орны хооронд гарын үсэг зурагдсан Санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын ӨМӨ3О-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны Төлөвлөлт хөгжлийн хэлтсийн нэгдүгээр түвшний байцаагч Шюэсоноор удирдуулсан төлөөлөгчид Монголд айлчилж байна. Айлчлалын үеэр дээрх төлөөлөгчид Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хоёр дахь өдрөө Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагын багтай уулзахаар төлөвлөжээ.
Уулзалтад Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал, Хайгуул ашиглалтын газрын дарга С.Ган-Очир, Уул уурхайн хэлтсийн дарга Т.Зууннаст, Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга С.Түвшинбаяр, Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Э.Мөнх-Ирээдүй, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Урансолонго нар, нөгөө талаас БНХАУ-ын ӨМӨ3О-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны Төлөвлөлт хөгжлийн хэлтсийн нэгдүгээр түвшний байцаагч Шюэсон, Геологи, уул уурхайн группын Шинжлэх ухаан, технологи, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Жао Юнган, Бугат хотын гангийн үйлдвэрийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын захирал Бай Гуожун, Бугат хотын гангийн үйлдвэрийн олборлолт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Насанбаяр нар цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцжээ.
Тухайлбал, Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэр гаргах түвшний удирдлагуудаас БНХАУ-ын ӨМӨ3О-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооныхон сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, хайгуулын лицензийн талаар нэмэлт мэдээллийг тодруулсан байна. Мөн өмнөх экспоны үеэр яригдаж байсан Ашигт малтмалын тухай хуульд шинээр томьёолон оруулахаар зэхсэн Баяжуулалтын тусгай хууль зэрэг цаг үеийн холбогдолтой нэлээдгүй олон асуултад хариулт авчээ.
Эх сурвалж: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар