Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болж байна. Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш жилийн хугацаанд ямар нөлөө үзүүлж, цаашид юуг өөрчилж сайжруулах талаар Бизнес эрхлэгчид санаа бодлоо илэрхийлж, шийдвэр гаргагчдад нэгдсэн саналаа хүргэх юм. Хуулиар 1300 гаруй зөвшөөрлийг цөөлж, 370 болгосон ч үүнээс 90 нь л цахим системд оржээ. Цахим систем материал дутуу гээд татгалзсан тохиолдолд зургаан сарын дотор дахин хүсэлт гаргах боломжгүй, зөвшөөрлийн сунгалт хугацаандаа хийгддэггүй, шалтгаан нь ойлгомжгүй, зарим чухал зөвшөөрөл алга болсон зэрэг олон сөрөг үр дагавар гарч буйг бизнес эрхлэгчид ярьж байна.