ОУВС-ийн Казахстан дахь бүсийн техник туслалцааны төвөөс 2024 оны хоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан Улсын Алматы хотод “Макро-Төсөв” сэдэвт туршлага солилцох семинар болж байна. Тус семинарт Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон ЭЗХЯ, СЯ-ны холбогдох албан хаагчид оролцож буй.
Энэхүү семинар нь Кавказ, Төв Ази, Монголын бүс нутгийн орнуудын макро эдийн засаг, төсвийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх болон бүс нутгийн хүрээнд тулгарч буй сорилтуудын талаарх практик мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, бүс нутгийн макро-төсвийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас тус арга хэмжээнд цар тахал, геополитикийн маргаан зэрэг дэлхий нийтийг хамарсан хямралт нөхцөл байдалд Монгол Улсын эдийн засаг, төсөвт тулгамдсан сорилтууд, тэдгээрийг даван туулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, гарсан үр дүнгийн талаар танилцууллаа.
Эх сурвалж: ЭЗХЯ