Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний хоёрдугаар сарын үнийн мэдээллийг хүргэж байна. 2024 оны хоёрдугаар сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг 2024 оны нэгдүгээр сарын үнийн дунджийг тогтоох зарчмаар тооцдог. Цайр тонн нь 2520.88, зэс 8343, хар тугалга 2086, цагаан тугалга 25 186.59, хөнгөн цагаан 2199.90, молибдени 43 744.57 ам.долларын ханшаар экспортлогдож буй.
Алт унц нь 222 762.53, мөнгө 2308.54 төгрөгийн ханштай байна. Харин жонш тонн нь 322 ам.долларт хүрсэн бол төмрийн хүдэр 106.63, төмрийн баяжмал 121.60 ам.доллараар экспортлогдоно. Нүүрс боловсруулалтаас хамаараад тонн нь 65-215 ам.долларын ханштай байна.