Өнөөдөр Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга, Завханы нутгаар хүчтэй цасан шуурга шуурна хэмээн Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.
Нөөлөг салхи гэдэг нь борооны бөөн үүл /Cb/, аадар хур тунадас, аянга цахилгаан ажиглагдах үед гэнэт богино хугацаагаар салхины хүч эрс ширүүсэх үзэгдэл юм. Нөөлөг салхитай үед салхины чиглэл тогтдворгүй, хурд жигд бус 18-25 м/с буюу түүнээс их байж болно.