ЗТХЯ-наас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил” болгон зарлажээ. Төмөр замын салбарт 2.5 сая зорчигч, 45.5 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулна гэлээ. Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх аж. Үүнээс гадна Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн Б.Сонор