Хоёрдугаар сарын 1-9-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 50 галт тэрэг гарахаар төлөвлөгджээ. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 3250 орчим чингэлгийн үлдэгдэл бий. Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж, эдгээр чингэлэг дунджаар 70-85 хонож гарч байна.
Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1219 чингэлэг байгаагаас 592 нь ачаатай, 627 чингэлэг хоосон бүртгэгджээ.