Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас экспортод гаргах зэсийн баяжмалыг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр дамжуулан арилжаалах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд худалдагч, худалдан авагч, бусад оролцогчдод мэдээлэл хүргэх, санал солилцох уулзалтыг гуравдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж ХК, Эрдэнэс Монгол ХХК-ийн удирдлага, албан хаагчид оролцоно.
Өнөөдрийн байдлаар МХБ-ээр нүүрс, төрмийн хүдэр, төмрийн баяжмал, жонш арилжаалагдаж буй. Энэ жилээс шинээр зэс арилжаалагдах юм. 2023 онд Монголын хөрөнгийн зах зээлийн өсөлт 2022 онтой харьцуулахад 110 хувиар өсч 10.6 их наяд хүрсэн.