Хятадын автомашины хамгийн том худалдан авагч нь Бүс ба Зам санаачилгын түнш орнууд юм. 2023 онд Хятад улсын Бүс ба Зам санаачилгын түнш орнуудад экспортолсон автомашин болон автомашины сэлбэг хэрэгслийн хэмжээ өмнөх оныхоос 43.6 хувиар өсөж, өртөг нь 117.1 тэрбум долларт хүрчээ. Эдгээр улс руу 2023 онд 3.42 сая гаруй автомашин экспортолсон нь өмнөх оныхоос 62.8 хувиар өсөж, Хятадын нийт автомашины экспортын 65.7 хувийг эзэлсэн байна.
БНХАУ цахилгаан машины үйлдвэрлэл, батерейн чиглэлээр дэлхийд тэргүүлж, технологио эзэмшдэг. 2050 онд автомашиныхаа 35 хувийг цахилгаан болгохоор зорьсон. Тус улс дэлхийн цахилгаан автомашины зах зээлийн гуравны хоёрыг эзэлдэг аж. Жишээ нь, 2023 онд Хятадын BYD компани 1.57 сая ам.долларын цэвэр цахилгаан автомашин болон 1.4 сая хос хөдөлгүүрт машин борлуулжээ. Гэтэл “Тесла” 1.8 сая машин худалджээ. Түүнчлэн дэлхийн олборлолтын үзүүлэлтээр Хятад, АНУ, Австрали тэргүүлдэг. 2019 оны статистикаас дурьдвал суурь металлын олборлолтын 22.9 хувь Хятад, 3 хувь Америк, 2.9 хувь Европын холбоонд хамааралтай. Улмаар баяжуулах үйл ажиллагааны 44.8, үйлдвэрлэлийн 50.3 хувийг Хятад дангаараа бүрдүүлж байна. Үүнээс Хятад улс дээрх гурван шатанд өндөр хувь эзэлж, толгой цохиж явааг харж болно.